Facebook

Facebook (компанийн бичдэг хэлбэр: facebook, урьдны нэр: thefacebook) нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ бөгөөд Meta компани ( Facebook Inc. 2021.10.28 хүртэл ) хөтлөн явуулдаг байна. Facebooks (англ. үгчлэн орчуулбал: «нүүр ном», утгачилбал: «дурсамжийн дэвтэр») гэх нэр нь америкийн зарим коллежийн оюутнууд дунд тараадаг элдэв дүрстэй дурсамжийн дэвтрээс гаралтай юм. Facebook нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах сурталчилах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг.


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy